Ирээдүй сургууль 11б анги

Зоорь-Аймшгийн өгүүллэг

13:59, 2010-05-07 .. Бичигдсэн: Өгүүллэг .. Холбоос


... Нэг их цас мөс болоогvй хэрнээ хvйтэн жавар тачигнасан өвлийн жихvvн өдөр байлаа. Хотын төвөөс нэлээд зайдуу оршуулгын газрын хаяаг залган өч төчнөөн айл өрхvvд тvрэн

орж иржээ. Vхэгсдийн хотод голомтоо асаасан эдгээр айл өрхvvдийн аж амьдрал нэг өөдлөхгvй байгаа мэт.
Галсангийнх энэ жил мөн “Vхэгсдийн хот”-ын хаяаг дэрлэн буусан айлуудын тоог нэгээр нэмжээ. Эхнэр арван настай охин хоёрынхоо хамт амьдардаг тэрээр угийн сvсэг бишрэлгvй нэгэн. Санасны бодоход овоо том хашаатай болсондоо баахан олзуурхаж ирэх жилээс хэрхэн яаж одоо байгаа дээрээ нэмээд хэд хэдэн байшин барих тухай төлөвлөгөө толгойдоо зохионо. Галсан энэ жил 34 нас хvрч байгаа, өндөр нуруутай, биерхvv өндөр улаан хvрэн царайтай нэгэн аж. Шулуун цэх хамар, зоримог бээрийн бага зэрэг онигордуу нvд нь тvvний бусдад таалагдах гол сэжvvр болдог болов уу гэлтэй. Тvvний спорт хэлбэртэй засуулсан тачирхан vс нь өөрт нь гайхалтай зохисон байх агаад хулгар чих нь барилдаж ноцолддог нэгэн байсныг нь гэрчилнэ. Харин эхнэр Хэрлэн нь намхавтар нуруутай, давхраатай алаг нvдтэй, далыг нь даван ургаж буй өтгөн хар vстэй, тэр нь өөрт нь тун чиг зохисон царайлаг бvсгvй аж. Ийнхvv Галсангийнх шинэ газарт бууж юм хумаа цэгцэлсээр нэг л мэдэхэд харуй бvрий болжээ.
Шинэхэн барьсан байшин хэрнээ эзэн нь яагаад удаан суулгvй хямд vнээр зараад арилж өгснийг залуу хосууд огтхон ч тоосонгvй. Эхэндээ энэ хашаа байшинг худалдаж авна гэхэд Хэрлэн дургvйцэж байсан ч өөр хvнд алдахаасаа өмнө хямд vнэтэй боломжийн хашаа байшинг өөрийн болгоод авахыг илvvтэй хvссэн билээ. Хоёр давхар энэ байшин нийтдээ найман өрөөтэй бөгөөд хашааных нь буланд байх жорлон нь байшингаас нь нэлээд зайтай аж.Өвлийн улирал учраас дээд давхрын дөрвөн өрөөндөө хэрэггvй новшоо хурааж орхиод амархан халдгаар нь доод давхартаа гурвуулаа өвлийг өнгөрөөхөөр тохирчээ. Дээд давхрын тэдгээр өрөөнvvдийн хоёр нь илvv том талбайтай, харин нөгөө хоёр нь жижигхэн зайтай. Хэрвээ Галсангийнх олон хvvхэдтэй байсан бол зуны цагт дээд давхрын саруулхан том цонхтой энэ хоёр жижиг өрөөнд хvvхдvvдээ оруулах байсан нь дамжиггvй биз.
Харин доод давхрын хувьд дөнгөж vvдээр ороод баруун гар тийш эргэхэд том саруулхан галын өрөө байрлах агаад байрны хуучин эзэд яарч сандран нvvхдээ бvх тавилгуудаа Галсангийнд орхисон. Ийм гоёмсог бvх юм нь бvрдсэн гал тогооны өрөөтэй болсондоо гэрийн эзэгтэй баярлаад барахгvй байгаа билээ.Гал тогооны өрөөтэй залгаа нар мандахыг харж болохуйц цонхтой тохилог өрөөг Галсан Хэрлэн хоёр унтлагын өрөө болгохоор тохиров. Харин охин Саруул нь vvдээр ороод зvvн гар тийш эргэхэд дайралдах том жижгээрээ яг ижилхэн хоёр өрөөний нэгийг нь өөрийнхөө өрөө болгож зарлан тунхаглав. Гэхдээ Саруул аав ээжтэйгээ ойрхон, гарах vvднээс арай хол байрлах өрөөг сонгосон билээ.
Ийнхvv аав ээж охин гурав төвхнөж аваад оройныхоо хоолыг амтархан идэцгээлээ. Нvvж сууна гэдэг хэрэндээ л нvсэр ажил байдаг юм хойно аав ээж охин гурав бvр ядарч орхисноо сая анзаарав бололтой унтах гэж яарцгаалаа.Саруулын өрөөг аав ээж нь маш сайхан тохижуулж өгчээ. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр нь авга ах Батжаргалын нь бэлэглэсэн хvvхдийн орон дээр Саруулыг хэвтvvлж хөнжлөөр хучиж өгөөд өөрсдөө унтлагынхаа өрөөнд орлоо.
Шөнө дунд болжээ. Гадаа жавар тачигнаж салхи хvvгэхээс өөр чимээ анир vл дуулдана. Эхнэрээ тэврэн тайван нойрсох Галсан хvн дуудав уу гэлтэй гэнэт сэрлээ. Тэрээр өөрийгөө чухам яагаад сэрчихсэнээ ч сайн ойлгосонгvй. Хар дарж зvvдлэв vv гэтэл vгvй ээ, эхнэр Хэрлэн нь тайван унтсан хэвээр. Гэтэл охиных нь унтах хажуугийн зэргэлдээ өрөөнд хэн нэгэн дvнгэр дvнгэр ярих дуулдав. Энэ харанхуй шөнө чинь ганцаараа унтаж байгаа охины минь өрөөнд хэн байдаг билээ гэсэн бодол Галсангийн толгойд төрөхтэй зэрэгцэн хамаг биеэр нь цахилгаан гvйдэл гvйх шиг боллоо. Эхнэрээ сэрээх гэснээ больж хэсэг азнан чагналаа. Тэгтэл харин тэр яриад байгаа нь охин нь өөрөө бололтой. Галсан охин Саруулыгаа зvvдэлж байна гэж боджээ. Тайван босоод өрөөнийх нь хаалганд чихээ наан чухам юу яриад байгаа тухай нь сонирхов. Vнэхээр охин нь ярьж байна аа. “Зооринд муухай хvйтэн юмаа. Хэн нэг нь намайг энэ зоориноос гаргаад өгдөг ч болоосой. Би vнэхээр их даарч байна. Надад туслаач дээ” гэх нь тэр. Өөрийгөө хий юм сонсоогvй гэдэгтээ баттай итгэж байсан Галсан охиныхоо өрөө рvv ямар ч эргэлзэх зvйлгvй явж орлоо. Энэ vед сарны гэрэлд охиноо харсан Галсан цочсондоо золтой л хашхирсангvй. Vсээ задгай тавьж нvvрнийхээ өмнvvр унжуулсан Саруул унтлагынхаа хувцастай орон дээрээ өвдгөө тэврэн сууж байлаа. Ийм дvр зураг харна гэж санаагvй Галсан баахан барьц алдан тэмтчин байж өрөөний гэрэл асаав. Охины нvд хагас аниатай байх бөгөөд нvднээс нь нулимс асгарчээ.
“Саруулаа миний охион. Бие нь зvгээр vv? Миний охин хэнтэй яриад байгаа юм бэ, яагаад уйлчихсан юм. Одоо аав нь дэргэд нь байна” гэх зэрэг олон зvйлийг ар араас нь асуусаар Галсан охиноо тэврээд авлаа. Охинд аав нь өөрийг нь тэвэрч байна гэдгийг мэдсэн ямар ч шинж байсангvй.
“Миний охин айх хэрэггvй. Одоо аав нь охинтойгоо хамт унтах учраас битгий сандраарай” гэсээр Галсан өнөөг хэр нь сэрээгvй байгаа охиноо хөнжлөөр сайтар хучин өөрөө хажууд нь зэрэгцэн хэвтлээ. Хэдий Галсан охиныхоо өрөөний гэрлийг унтраасан ч цонхоор сарны гэрэл нэвт тусч өрөөн доторх хамаг юм ив илхэн харагдаж байв. Саруулын өрж тавьсан тоглоомын хvvхэлдэйнvvд амьд хvн шиг Галсанг цоо ширтэх мэт vзэгдэх нь цаанаа л нэг ёозгvй. Охин ч дахин зvvдэлсэнгvй. Галсан охиноо тэвэрч хэвтсээр нам унтжээ. Өглөө болж нар гарсны дараа хамгийн тvрvvнд Галсан сэрэв. Охин нь юу ч болоогvй мэт тайван сайхан амарч байгааг хараад Галсан бvр тайвширч цай чанахаар гал тогооныхоо өрөө рvv зvглэлээ. Удалгvй эхнэр Хэрлэн нь ч тvvний араас ороод ирэв.
-Миний хань сайхан амрав уу?
-Тэглээ. Харин чи ч шөнө бөх гэгч нь тайван нойрсож байсан шvv хэмээн Галсан хариулаад өглөөнийхөө цайг vргэлжлvvлэн бэлтгэлээ.
-Чи намайг шөнө сэрээгvй гэж бодож байна уу. Чамайг шөнө сэрээд Саруулын өрөө рvv явсныг чинь би нvдээ нээгээгvй болохоос мэдсэн шvv
-Өө тэгээ юу?
-Мэдсээн. Охин жаахан хар дарж зvvдлээ юу? Чамайг нэг их удалгvй хөнжилдөө эргээд ороод ирэхээр чинь би гайгvй юм байлгvй гэж санаад асуугаагvй шvv. Нойроо харамлаад л тэр байхгvй юу.
Галсан чихэндээ итгэсэнгvй. Шөнө ганц л удаа босоод охиныхоо өрөөнд тэр чигтээ тэндээ хоносон биш билvv. Эхнэрийнхээ өвөрт шөнө дахин ороогvй дээ. Тэгээд л сая босоод шууд галынхаа өрөөнд орж ирсэн гэдгээ Галсан хэнээр ч хэлvvлэлтгvй сайн мэдэж байлаа. Ийнхvv Галсан хэсэг гайхснаа ам нээх гэтэл Хэрлэн тvvний vгийг таслан “Vгvй ингэхэд чи шөнө бvр гадаа гарсан уу? Бие чинь цэв хvйтэн л араар ороод хэвтсэндэг”
-Vгvй ээ би гараагvй
-Худалч гэдэг нь. Ямар хvйтэн байнаа гээд л чичирхийлсэн хоолойгоор гэнгэнээд байсан биздээ. Залуугаараа хөгшрөөд орж гарснаа ч мэдэхээ байчихаа юу
Галсан юу ч хэлж чадсангvй. Хэрлэнд хэлэх гэсэн хамаг vг нь хоолой дээр нь ирээд гацчихав. Хэрлэнгийн дууны өнгө, царайнаас нь харахад тоглосон шинж ер алга. Гэтэл Саруул өглөөнийхөө цайг уух гэж яарсан хvн инээж хөөрсөөр гvйгээд ороод ирлээ. Галсан хэдий шөнийн болсон явдлыг Хэрлэнд хэлэхийг хvссэн ч ээж охин хоёр шинэ байшингийнхаа гоё сайхныг ярин инээлдээд Галсанд ярих завдал олгосонгvй. Галсангийн хоолойгоор хоол давсангvй ээ. Охин ч хичээлдээ явж харин Хэрлэн сайн цэгцэлж амжаагvй байгаа гэрийнхээ хогшилтой ноцолдоод завгvй хvн болж хувирав. Галсан эхнэрийнхээ өглөөний ярьсан, бас охиныхоо юу ч болоогvй мэт царайг толгойдоо бодон эргэцvvлж гайхаш тасраад байлаа. Уг нь ядаж охин нь “шөнө аймар муухай хар дарж зvvдэллээ” гэж өглөө хэлнэ гэж тооцоолж байсан хэдий ч өнгөрсөн шөнийн тухай бvр огтхон ч дурсаагvй. Эхнэр нь ч гэсэн өөрийг нь гадаа гарсан юм уу хаашаа юм гэж асууж байдаг. Учир нь миний бие цэв хvйтэн байсан гэнэ. Би Хэрлэнгийн хөнжилд ороогvй дээ. Тэгэхээр эхнэр зvvдэлсэн хэрэг. Гэтэл бас тийм биш ээ, намайг босоод охины өрөө рvv орохыг нvдээ нээгээгvй хэдий ч мэдсэн гэсэн. Тэгвэл энэ гэрт бид гурваас өөр хvн байна уу, Хэрлэнгийн өвөрт хэн оров. Энэ мэт бодлууд Галсангийн толгойд хөвөрсөөр хариуг нь олж дөнгөсөнгvй. Сvvлдээ бvр өөртөө ч эргэлзэх шиг болж бухимдаж эхлэх нь тэр. Ингэсээр эцсийн эцэст Галсан энэ бvхнээ эхнэр охин хоёртоо хэлэх ямар ч шаардлагагvй гэж vзээд ор тас мартахаар шийдлээ.

2

Vд өнгөрчээ. Саруул охин хичээлээсээ ирэх цаг хэдийнэ болсон ч алга. Галсан Хэрлэн хоёр бага зэрэг санаа нь зовж vе vе хашааныхаа хаалгаар шагайж охиноо харуулдана. Буйдхан газар хөл хөдөлгөөн багатай хотын захруу буусан, бас дээрээс нь гэгээ тасарч эхэлсэн энэ vед тэдний охиндоо санаа зовних нь аргагvй. Гэтэл ашгvй охин нь айсуй. Гэхдээ ганцаараа биш өөрөөсөө арай дvv болов уу гэмээр нуруугаар намхан охин гараасаа хөтөлчихсөн ирж явна. Өвлийн хvйтэн улирал гэхэд Саруултай хамт ирж яваа охин нь гадуур хувцас өмсөөгvй, зvгээр л сурагчийн орос дvрэмт хувцастай алхаж яваа нь Хэрлэнд жаахан хачирхалтай санагдав. Тэрээр охиноо ийм хурдан найзтай болоод амжмааргvй юм даа хэмээн гайхсан хэдий ч “бусадтай хурдан эвээ олсон байна, одоо доо миний охин” хэмээн дотроо олзуурхаад өнгөрчээ.
Охидууд гэрт орж ирэв. Саруул охин шинэхэн найзаа аав ээждээ танилцууллаа.Саруулын найзыг Цэнгэл гэх бөгөөд хэд хоногийн өмнө гэр нь шатахад аав нь харамсалтайгаар өөд болсон ажээ. Цэнгэл охин найм орчим настай л болов уу гэмээр цэвэрхэн жаахан охин хэрнээ нvдэнд нь ямар ч амьд хvний гал цог байхгvй мэт. Тэр охин ганцхан аавтайгаа хамт амьдардаг байсан бөгөөд аав нь ийн өөд болсон болохоор хөдөөнөөс аавынхаа ах дvv нарыг иртэл хэдхэн хоног толгой хоргодох газар хайж яваа гэнэ.
Ийм жаахан хэрнээ айхтар хэрсvv ярьсан жаахан охиныг Галсан нэг л сэжиглэсэн нvдээр цоо ширтэж байхад харин Хэрлэн өрөвдөж хайрласан харцаар харж байлаа. Ингээд ямартай ч энэ шөнөдөө Цэнгэл охин Галсангийнд толгой хоргодох болжээ. Саруул охин өрөөндөө найзтайгаа хамт хонох болсондоо баахан олзуурхаж хөл нь газар хvрэхгvй хvvхэд дээд доод давхраар гvйнэ. Харин Цэнгэл Саруул шиг тэгж огтхон ч хөөрч догдолсон шинжгvй харагдана. Зvгээр л харц нь нэг цэгт төвлөрчихсөн гэлтэй ямар ч хөдөлгөөнгvй галын өрөөний мухарт сууж байв. Энэ байдал нь Галсанд нэг л сэжигтэй санагдаж эхнэртээ хэлтэл Хэрлэн тас намжирдаж өнчирсөн жаахан охин яаж өөдтэй байх билээ гээд амыг нь таглажээ.
Шөнө дунд болжээ. Урьдын адил эхнэрээ тэврэн тайван нойрсож байсан Галсан шөнө дундын энэ vед дахиад л сэрvvлэг тавьсан юм шиг сэрчихэв. Гадаа хав харанхуй, ядаж сарны гэрэл хvртэл тусахгvй байгаа учраас байшинд ч гадаа ч хаана ву байгаа нь мэдэгдэхгvй байлаа.Энэ харанхуй зэвхий байдал гэнэт сэрсэн Галсанд огтхон ч таалагдахгvй байх бгөөөд хэн нэгний ярихыг өчигдрийн адил сонсох нь тэр. Байшинд нь дахиад л хэн нэгэн шивнэн ярих нь vгvйсгэхийн аргагvй тод сонсогдож байлаа. Галсан vvнийг сонсоод жаахан хэвтэж байснаа өндийлөө. Охиноо дахин хар дарж зvvдэлж байгаа юм болов уу хэмээн бодож өрөө рvv нь алгуурхан дөхөхөд нөгөө шивнэж яриад байгаа чимээ өөр өрөөнөөс дуулдаж байв. Галсан амьсгаагаа даран жаахан чагналаа. “Энд л байх ёстой доо, хурдан гараад ирээч дээ” хэмээн эмэгтэй хvн шаналан шивэгнэж байх нь тэр. Галсан гал тогооныхоо өрөө рvv ганцаараа орж зvрхэлсэнгvй. Өлмий дээрээ дэгдсээр унтлагынхаа өрөө рvv буцаж ороод эхнэрээ сэрээлээ.
-Яасан бэ хаа. Унтахгvй яаагаав?
-Чимээгvй ээ, гэрт бид хэдээс өөр хvн байна.
-Юу?
-Галын өрөөнд л ямар нэгэн юм хайгаад шивнэж яриад байн, хоёулаа очъё хэмээн Галсан хэллээ.
Эр хvн болсоор анх удаа ийн зvрх алдаж эхнэрээрээ хань хийх болсондоо энэхэн агшинд Галсан өөрөөрөө ичих шиг болсон ч энэ бодол нь даруйхан замхрав. Учир нь энэ бодлоос нь илvvтэй гал тогооных нь өрөөнд хэн байна вэ гэсэн бодол сонирхлыг нь эрхгvй татаж Хэрлэнтэй хамт галынхаа өрөө рvv сэмхэн гэтлээ. Хэрлэн эхэндээ нойрмоглож юу болоод байгааг нь сайн ойлгоогvй хэдий ч “хэн нэгэн гадны хvн гэрт нь байна” гэсэн нөхрийнхөө vгийг сонсоод нойр нь айдас тvгшvvрээр солигдоод иржээ. Охин нь өрөөндөө тайван унтаж байгаа нь амьсгалж буй чимээнээс нь андашгvй аж. Тийээс галын өрөөнд яалт ч vгvй гадны хvн байгаа нь тодорхой.

3

Галсан юмыг яаж мэдэхэв гэсэн шиг унтлагын өрөөний мухарт байсан том цохиур модыг гартаа атгажээ. Vнэхээр хэн нэгэн хvн гал тогооны өрөөнд холхиж ямар нэгэн юм ухаж төнхөж буй чимээ гарч байлаа. Хэрлэн бvрэн айдаст автжээ.Тэрээр нөхрийнхөө зvvн гараас чанга атган гэтсээр гал тогооны өрөөг тусгаарласан энэ жижиг хаалгыг хаагаагvй гэдгээ сайн санаж байв. Гэтэл хэн нэгэн этгээд хаагаад зогсохгvй, бvр дотор нь ямар нэгэн юм онгичих чимээ гарах аж. Хамгийн гайхалтай нь хаалганы завсраар гэрэл тусахгvй байгаа нь галын өрөөний гэрэл унтраалттай хэвээр байгааг илтгэж байлаа.Өрөөн дотроос хэн нэгэн хvний энд л байгаа даа, хурдан гараад ирээч гэсэн шаналсан дуу хэдий шивнэж байсан ч эхнэр нөхөр хоёрт тодоос тод сонсогдож байв. Ийм харанхуй рчинд яасан айхтар хардаг этгээд вэ гэсэн бодол Галсанд төрөхтэй зэрэгцэн галын өрөөний хаалгыг хvчтэй саван дотогш орлоо. Хэрлэн ч нөхрөө даган орж өрөөний гэрлийг асааж харав. Гэтэл харин Галсангийнд толгой хорогдох болсон Цэнгэл охин тэдний өөдөөс хvйтэн харцаар ширтэн сууж байв. Гал тогооны өрөөнд байсан хоолны хvнд ширээг хажуу тийш нь бvр зайчилж орхиод шалан дээр байсан хивсийг нэг тийш нь хуйлж байх нь тэр. Галсан ч тэсгэлгvй “Чи энд юу хийж байгаа юм бэ?” хэмээн хашхиран асуулаа. Охиныг хариулж амжихаас өмнө Хэрлэн ч гэсэн “Чи юу хулгайлах санаатай хvмvvс унтсан хойно харанхуй шөнөөр энд юм онгичиж байх билээ” гэж бухимдсан дуугаар давшлах нь тэр. Цэнгэл охин өчvvхэн ч айж санаа нь зовсон шинж алга. Vхдэл мэт цэлдэн хөх хувхай царайтай тэрээр Хэрлэн рvv нvд салгалгvй хэсэг ширтэж байснаа “Миний гэдэс өлсөөд байна” гэх нь тэр. Энэ vгийг сонссон эхнэр нөхөр хоёр хоорондоо харц солилцоод авав. Хэрлэн ч хэсэг тээнэгэлзэж байснаа талхныхаа савыг онгойлгон охинд идэх юм өглөө. Удалгvй Хэрлэн тайвширч өнөөх өлссөн охиныг Саруулын өрөөнд оруулаад хөнжлөөр хучив. Харин Галсангийн санаа амарсангvй. Энэ харанхуй шөнө өрөөнд юу ч харагдахгvй байхад энэ ширээг зайчлада хивс хуйлж байдаг. Энэ хивсийг энэ шөнөөр ийм жаахан охин өргөөд явна гэхэд бvтэхгvй. Ингэж бодсоор Галсан дутуу хуйлсан хивсийг гvйцээн хуйлахдаа шаланд нь ямар нэгэн жижгэвтэр хаалга гэмээр зvйл байхыг сая олж харлаа. Тэрээр vvнийг юу болохыг шууд нэрлэчихэж чадсангvй. Ойртож очоод дээрээс нь сайтар ажиглавал зоорины таг бололтой. Vнэхээр л шаланд гаргасан, хvний нvдэнд шууд өртөөд байхааргvй энэ тэг дөрвөлжин хаалга гэмээр зvйл зоорины таг байхаас өөр юу байх билээ.
Энэ байшинд ийм зоорь байдаг гэдгийг Галсан ер мэдээгvй. Магадгvй Цэнгэл охин идэх юм биш энэ зоорийг хайж байсан юм биш байгаа гэж бодмогцоо эхнэрээ дуудан уг зоорины хаалгыг vзvvлэв. Харин эхнэр нь vvнд ач холбогдол өгсөнгvйгээр барахгvй “Хөөрхий охин оройн хоол идээгvй болохоор өлсөх нь аргагvй” гэж хэлээд нөхрийгөө хамт орондоо оръё гэж гуйлаа.Эхнэр нь гэнэт ингэж наалинхай аашилж цээжийг нь тэврэн vнсэхэд Галсан татгалзаж чадалгvй ор луугаа явлаа.
Өглөө болжээ. Галсан нvдээ нухлан шингэн юм олж уух санаатай гал тогооныхоо өрөө рvv орж яваад цочсондоо дуу алдах нь тэр. Цэнгэл охин хэдийнэ босоод галын өрөөний сандал дээр сууж байв.
-Бас л чи юу, vгvй чи чинь ингэхэд яагаад ийм эрт босчихсон байдаг хvvхэд вэ. дахиад л өлсөө юу. Манай гал тогооны өрөөний юу нь чамд тэгтлээ их таалагдаав?
- ... /таг чиг/ Цэнгэл охин Галсангийн нvд рvv хvйт даасан харцаар нэвт ширтсээр. Галсан энэ харцанд удаан тэсч чадсангvй өөрийн эрхгvй дальдчив
-Чи өнөөдөр манайхаас яваарай дуулав уу?
-...Би явахгvй
-Яагаад явдаггvй билээ. Хаанаас ирсэн тэр газар луугаа яв мэдэв vv. Одоо бид нар чамайг гэртээ дахин хонуулахгvй
-Би ..би энд байх ёстой. Тvvний энэ дууны өнгө хvvхдийнх гэхэд дэндvv vнэмшилгvй алсаас сөөнгөтөж байгаа мэт аж.
-Vгvй шvv миний дvv. Чамд манайд байх ямар ч шаардлага шалтгаан байхгvй. Галсан ингэж хэлээд охиныг ум хумгvй хөөж гаргалаа. Цэнгэл явахдаа нэг л хvйтэн хөндий дуугаар “би дараа ирнэ ээ” гэж хэлэх нь тэр. Энэ vед Саруул тvvнийг явуулахгvй гэж аавыгаа эсэргvvцсэн ч нэмэр болсонгvй. Харин ч бvр Галсан уурлан хашхичиж охиноо хайр найргvй зэмлэж гар далайж сvрдvvлэв. Энэ бvхэнд Хэрлэн багагvй эмзэглэж гэрээс нь хөөгдсөн өнчин охины араас гарч хартал байхгvй байлаа. Бvр дөнгөж сая л хашааны хаалгыг гаднаас нь хаагаад гарсан бил билvv. Ийм хурдан гvйгээд нvдэнд харагдахгvй алга болно гэдэг яавч байж боломгvй мэт санагдана.
Хэрлэн Цэнгэл охиныг бараа сураггvй алга болсон байна гэж нөхөртөө хэлэхийг хvссэн ч Галсан маш ихээр бухимдаж байсан болохоор хэлэхээ тvр азнажээ.Багагvй хугацаа өнгөрсний дараа Галсан сая нэг хагас дутуу тайвшрав. Тэрээр болсон явдлуудыг маш нухацтайгаар бодон эргэцvvлж байлаа. Энэ байшинг худалдсан хуучин эзэн гал тогооны хэрэгслийг тэр чигт нь орхисон. Шалан дээр нь дэвссэн тэр хивсийг ч гэсэн. Тэгээд л энэ бvхэнд нь эхнэр бид хоёр татагдсан шvv дээ. Гал тогооны өрөөнд тийм зоорь байгаа гэдгийг харин хэлээгvй. За яахав, байрны хуучин эзэн зоорины талаар танилцуулахаа мартсан байлаа гэхэд тэр цонхигор царайтай өнчин охин яагаад хивс хуйлж тэр зоорийг хайх болов. Мэдээж хэрэг зоорь хайснаас гарцаагvй. Хивсэн дороос идэх юм хайна гэж байхгvй гэдэг нь лавтай. Тэгээд ч эхнэртэйгээ хамжин байж өргөдөг хоолны том ширээг тийм жаахан охин яаж зайлуулж хvчирсэн байх вэ
ГАлсангийн толгойд энэ мэт бодлууд ар араасаа хөвөрсөөр гэнэт цочих шиг болж сууж байсан сандал дээрээсээ огло vсрэн босоод ирлээ. Нээрээ тийм, Саруулын зvvдэндээ яриад байсан зоорь. Зооринд хvйтэн байна, намайг гаргаач дээ гэж гуйгаад уйлж зvvдэлсэн шvv дээ. Гэтэл бас Хэрлэнгийн өвөрт орсон тэр цэв хvйтэн биетэй залуу хэн байж таарах вэ. Бас хаанаас гарч ирсэн байх билээ.
Галсан өмнө нь тэр шөнийн тухай хэдий бодож байсан ч одоогийнх шигээ ингэж их ач холбогдол өгөөгvй билээ. Эхнэрээ зvгээр л зvvдэлсэн гэдэгтээ өөрийгөө хvчээр итгvvлсэн байсан бол энэ удаад vнэхээр хэн нэгэн эхнэрийн нь өвөрт орсон vнэмшилтэй санагдаж байлаа.
Арай тэр зоориноос ... гэсэн бодол Галсангийн толгойд төрөв vv vгvй юу л Галсан гал тогооныхоо өрөөний зоорины дэргэд ирсэн байв. Дотроос нь ямар нэгэн аймшгийн амьтан гараад ирэх вий гэсэн шиг нимгэн төмрөөр зоорины тагийг шалтай нь холбон том хадаасаар сайтар хадаж орхижээ. Мэдээж зоорийн анх ухаж бэлдсэн хvн хожим нь ингэж хадаж битvvмжилнэ гэж санаагvй нь лавтай. Одоо ингээд бодоод байх нь ээ, хашаа байшинг зарсан эзэн нь гал тогооныхоо өрөөг vзvvлэхдээ царай нь нэг хувхайрчихсан байсан нь Галсанд харагдах шиг болов. Энэ зоорин дотор ямар нэгэн амьан байгаа юм биш биз гэсэн адын бодол Галсангийн толгойд төрөнгvvт ар нурууных нь хvйтэн хөлс дааварлаад ирлээ
Yргэлжлэл бий...




{ Сүүлийн хуудас } { 19-р хуудас Нийт хуудасны тоо: 22 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог


Холбоосууд


Ангилалууд

Music-монгол
Music-гадаад
Ангийнхан
Chat-Чаат
News/мэдээлэл/
Хичээлүүд
Video
Өгүүллэг
Funny
Зураг
Найзууд
cs

Сүүлийн бичлэгүүд

Mongolian cs servers IP
Akon - Oh Africa
K'NAAN - Wavin' Flag ft. will.i.am, David Guetta
Shakira - Waka Waka (This Time for Africa) (The Official 2010 FIFA ...
Хятадад алмас барив

Найзууд

Chinchge

Chat


ShoutMix chat widget
View shoutbox