Ирээдүй сургууль 11б анги

Дарагдашгүй зальтан

16:58, 2010-06-06 .. Бичигдсэн: News/мэдээлэл/ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Шинэ газар нутаг эзэмшсэн хүний түүхэнд ургамал ба амьтныг нь устгасан тухай багагүй хэмжээний хуудас бичигджээ. Хойд Америк ч энэ эмгэнэлээс холдож чадсангүй. Цагаан арьстнууд нутгийн гүнд нэвтрэх тусам тоо томшгүй бух гөрөөс  баавгай, буга, чоно алга болон цөөрч байлаа. Ганцхан нугын цөөвөр гэх Койот хүний шахалтыг даван амьдрах орчиноо хойд, өмнө, зүүн тийш тэлж чаджээ.


Зоо лавлах:

Койот буюу цөөвөр чөнө (Canis Latrans)
Төрөл-сээр нуруутан
Анги-сүүн тэжээлтэн
Аймаг-махчин
Гарал-нохойн омог

Нугын цөөвөр чоно Хойд Америкийн тал нутаг ба цөлийн амьтан. Өдгөө АНУ-ын улсын бүх муж мөн баруун Канад, Төв Америкаар тархжээ. Биеийн урт нь 75-100 см, сүүлний урт нь 30 см. Жин нь Аляск ба Канадын үржилдээ 20 кг орчим ердийнхөөр 10-13 кг. Гадаад төрхөөрөө чонотой төстөй ба харин жижиг


хэмжээгээрээ арай дэгжин, хоншоор урттай харагдана. Үс нь чонынхоос өтгөн ба ерөнхий өнгө нь саарал ба гэдэс хавиараа цайвар. Тас хар өнгийн цөөвөр байх боловч тэр нь маш ховорхон. Үр төлөө 60-65 хоног тээгээд дундажаар 5-10 бэлтрэг гаргана. Хосоороо амьддрах тэо хоюулаа гөлгөө тэжээдэг. Есөн сар орчмоос бие нь боловсрох бөгөөд дундажаар 10-13 жилийн настай. Гэрийн нохой ба улаан чонотой нийлэлдэх нь амархан. Гол дайсан нь ердийн чоно ба хүн. Баавгай ба пума ч тэдний дайсан болдог. Төрөлдөө 18 орчим янз байх боловч тэдний нохойн бусад төрлөөс ялгарах онцлог нь нэг.

Америкийн амьтны аймгийн энэ төлөөлөгчийн нэг шинж нь хоёр нэрэнд байдаг. Түүнийг Койот гэхээс гадна нугын чоно гэнэ. Эхний нэр нь ацтекийн “койотль”  буюу “тэнгэрлэг нохой” үгнээс үүдэлтэй. Уран зохиолд “хуцдаг нохой”-Canis Latrans гэдэг үг тааралдах боловч тэр нь зоологийн нэр нь юм. Харин нугын чоно гэх нэр нь түүнд илүүтэй таарна. Латин хэлнээс “прерия” гэх үг нь нуга гэж орчуулагдана. Энэ нэр нь өвсөөр бүрхэгдсэн Америкийн баруун дунд хэсэгийн нутагт илүү зохиомжтой. Тэр нутгийн уугуул койот чонотой эцг нэг байснаасаа 2,5 сая жилийн өмнө тусгаарлагдан салсан байна. Тэгээд жинхэнэ тал нутгийн чоно болсон юм.

Өвс ногоотой нутаг нь туурайтан амьтадын жинхэнэ диваажин ба нохойн төрлийнхний бүлэглэл нь тэдний шилдэг анчид нь юм. Энэ “мэргэжил” нь койотод төрөлхөөс нь заяасан гэлтэй. Гэтэл тэд өөр зам туулан Европын цөөврүүд шиг сэг цуглуулагч амьтан болон хувирсан байв. Тэр нь практик дээр онцын хүндрэлгүйгээр барьж идэж болох бүгдийг л иднэ гэсэн үг юм. Нугадаа койотуудын хоолны дөрөвний гурав нь мэрэгчид, туулай, молтогчин болдог. Түүнээс хэмжээгээр бага ямар ч амьтанд койотын довтолгоонд өртөхгүй байна гэсэн баталгаа байхгүй. Тэр гургалдай мэтийн томшувуудыг ч үлдээхгүй ба үүрийг нь сэндийлж өндөгийг нь зооглоно. Мэлхийг ч иднэ. Томоохон шавьж ч түүний амнаас зайлахгүй. Илбэнх, минжийг хүртэл бололцоо нь таарвал барина. Баруун өмнөд говийн нутгаар тэд могой гүрвэл хүнсэндээ хэрэглэнэ. Үржил шимтэй нутагт хад, бөөрөлзгөнө ба зэрлэг болон таримал ургамалыг иддэг. Тарвас, хулуунд бас дуртай. Тариан талбайн дэргэд амьдрах койотын хүнсний тал хувь нь газрын самар болдог гэнэ. Канад, Аляскийн койотууд сүргээрээ бугын ан хийнэ. Ер нь бол тэд бугын сүргийг даган яваад хэн нэгнийг нь хөл мөчөө хугалан үхэхийг хүлээдэг аж. Тийм амьтан гарч ирэхгүй удвал тэд буга хөөх ангаа эхэлдэг ажээ. Залуутай маягийн шогшоог баруун зүүнгүй хийн сонирхсон газраа үнэрлэн явдаг. Тэр нь нэг ёсны ан ба тоглоом болдог ажээ. Койотын амьдралд тэд барьсан ан эсвэл яс хөөцөлдөн тоглож байхыг нь харахад тэд хэзээ ч томоожихгүй юм шиг.

Энэ бүгдийн хажуугаар тэр “хамаатан садныхаа хувьд” хамгийн тамирчин нь. Үсрэхдээ тэр 4 метрийн зайг туулах ба байрнаасаа үсэрвэл хоёр метрийн өндрийг давж чадна. Гүйхдээ цагт 50 км-ын хурд гаргаж чадах ажээ. Гэхдээ тэр урт хугацаагаар биеэ зовоохыг хүсдэггүй. Харин түүний хамгийн үнэн сэтгэлээсээ ханддаг асуудал нь гэр бүл гэнэ. Хосуудын нэг нь үхэж үрэгдэх хүртэл тэд хамт амьдардаг. Нийллэг нь улиралын шинжтэй. Тал нутагтаа тэд өвлийн сүүлчээр нийллэгтээ ордог. Хээлтэй үедээ тэд хамт амьдарч байх ба төрөх цагаараа эм нь ичээндээ орж үлдсэн хугацаагаандаа тэр үүрээ тохижуулж байдаг аж.  “Эхнэр нь” төрсний дараа эр нь тэднийг хоол хүнсээр хангана. Удалгүй эм нь тэнхэрч хоюулаа ан гөрөөндөө мордох аж. Зургаан долоо хоногтойгоосоо гөлөгнүүд нь үүрнээсээ гарч эхлээд есөн сартайдаа том чоно шиг биетэй болсон байна. Гэхдээ үр төл нь хэдэн улирлаар эцэг эхтэйгээ амьдарах нь ч бий. Харин энэ үеэр эцэг эх хоёр нь үржилээ үргэлжлүүлэх ба бусад том хүүхдүүд нь дүү нараа хүмүүжүүлэх, ан гөрөөг хамтран хийх ажилтай байдаг. Койотын дунд  огт гэрлээгүй гоонь эр ч байх аж. Тэдний амьдралд оройн улилдаан нь чухал үүрэгтэй. Гэр бүлийн нутаг дэвсгэрийн гаднаа нөгөө айлынхан дуу дуугаа авцалдан мэндлэлцэнэ. Харийн нөхөр нутаг дэвсгэрт нь орж ирвэл тэд чоно шиг галзуутайгаар уралцахгүй. Өөөрсдөө энэ нутгийг эзэлсэн гэдгээ харуулахад нөгөөх нь өөрөө зайлаад өгнө. Залуус өөрсдийн нутаг дэвсгэртэй болохоор хэдэн зуун км-ыг туулах нь ч байдаг. 1978 онд хүзүүнд нь радио дохио зүүсэн эм койот 323 км замыг туулсан байлаа. Гэхдээ түүний аян хагас жил үргэлжилсэн буюу өдөртөө 12 км-ээс хэтэрч байсангүй. Ингэж койот бүтэн хагас жилийн өмнө Америкийг байлдан дагуулахаар хөдөлжээ. 1850 он хүртэл нугын цөөвөр Миссисипиба Сьерра-Невадагийн уулын хооронд хойд хэсэгтээ Канадад, өмнөд хэсэгтээ Мексикт орон амьдарч байлаа. Хүмүүс намгийг хатааж, ой модыг тайрч тариалан эрхэлж эхэлсэн нь тэндхийн амьтадад тэсэх аргагүй болсон билээ. Харин койотууд хогийн овоологоос хоол олж идээд сурсан гэдэг. Өнгөрсөн зууны 1970-аад оны үеэр хэдэн зуун койот Лос-Анжелесын дүүрэгт амьдарч байв. Канад, Аляскт тэд алтны хайгуулчдыг даган тэдний ачаа морины сэгээр хоололсоор орж ирсэн гэх. Алтныханы урсгал төгссөн ч тэнд чоно тэр чигтээ үлджээ.


Мөн хүн тэдний гол дайсан чоныг цөөлж өгснөөр койотод тус болсон гэдэг. Саяхан болтол АНУ-ын зүүн өмнөд нутгаар койоттой хэмжээ галбираар төстөй гал улаан чоно (Canis rufus) амьдарч байлаа. Тэдний тооц өөрч койот зүүн тийш нүүн орж ирснээр тэд эрлийзжиж  улаан чоно тэдэнд уусан алга болсон байна.

Зарим нутагт хүн санаатайгаар тэдэнд тусалсан гэж болно. Жорхио ба Флорида мужид тэднийг үнэт ан болгон авчирсан байна. Хожим тэд үржээд хонины аж ахуйд нь гай тарих болов. Тэнд койот он цаг харгалзахгүйгээр намнагдаж байх амьтан болжээ. 1960-аад онд тэдний авд тавьсан хавх оньсонд баавгай болон бусад амьтад ихээр хэлмэгдэж байсан учир койотын учруулсан хохиролыг тоолохоор болов. Гэвч тэр нь өчүүхэн байсан аж. Баруун мужийн хоньчдын 45 хувь нь койотоос хохирол огт амсаагүй гэж хэлсэн байлаа. Ингээд Засгийн газар нь хортой өгөөж хаяхыг хориглосон байна. Энэ дайнаар хүмүүс харин тэр амьтныг маш болгоомжтой байж сургажээ. Түүнийг хувийн нутаг дэвсгэрт бараг олж харахгүй. Харин үндэсний дархан газруудын койот хүнд тайван хандаж тэднээс бараг айдаггүй гэнэ. Зарим нь жуулчдын зогсоолд ирээд хүний гараас ч гэсэн хоол авдаг болсон аж. Хүн гээч буу тавихгүй болохоор бас л сонирхолтой этгээд гэж тэд үздэг болсон байж магадгүй.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 7-р хуудас Нийт хуудасны тоо: 22 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог


Холбоосууд


Ангилалууд

Music-монгол
Music-гадаад
Ангийнхан
Chat-Чаат
News/мэдээлэл/
Хичээлүүд
Video
Өгүүллэг
Funny
Зураг
Найзууд
cs

Сүүлийн бичлэгүүд

Mongolian cs servers IP
Akon - Oh Africa
K'NAAN - Wavin' Flag ft. will.i.am, David Guetta
Shakira - Waka Waka (This Time for Africa) (The Official 2010 FIFA ...
Хятадад алмас барив

Найзууд

Chinchge

Chat


ShoutMix chat widget
View shoutbox



:-)
 
xaax