Ирээдүй сургууль 11б анги

Хэн анх малгайг өмссөн бэ?

16:59, 2010-06-06 .. Бичигдсэн: News/мэдээлэл/ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ асуултад барагцаалан хариулт өгдөг. Мөсөн галавын төгсгөлийн дараа хойд хязгаарыг эзэмшихээр ирсэн хүмүүст хүйтэн ба салхинаас хамгаалах өмсгөл хэрэгтэй болсон нь мэдээж. Үстэй дээл, нөмрөгтэй зэрэгцээд оросын чихэвчтэй малгай маягийн толгойн өмсгөл дагаад үүссэн байх. Гэхдээ л анхдагч нар нь талын нүүдэлчид байсан нь ойлгомжтой. Тэдэнд хүйтнээс гадна халуун нарнаас хамгаалах хувцас хэрэгтэй болсон юм. Ингээд л эсгий хийж эхлэнгүүтээ тэд чихэвчтэй эсгий малгайтай болж. Өвөлд нь малынхаа арьсаар малгайгаа хийнэ. Нүүдэлчдээс өрсөн өмнө зүгийнхэн өргөн хүрээгээр халхалсан нарны малгайг хийж байсан байх. Анхны тийм малгай нь грекийн петесос болсон ба түүнийг зальчин бурхан Гермес бүтээсэн гэх домог бий. Тэр малгайнаас бүх стетсон, сомбреро, панам ба бусад бүрх малгай үүсэлтэй. Тэднийг Европ ба Америкийнхан хийжээ. Харин Азийхан зулуй бүтээх төдий тоорцог ба овгор малгайг хийсэн бололтой.
Үүнээс өмнө эр хүний хүчин сүлд, эм хүний үр хүүхдийн бэлэгдэл гээд үл тайрагдах үсээ далдлан дарах гэж малгайг бий болгосон гэж зарим эрдэмтэд үзэх бөлгөө. Ургасан үс нь ажил хийх, хооллох, заримдаа амь насанд нь аюултай байв. Жишээлбэл, библийн судрын Авессалом хөөгдөж явахдаа үс нь модонд орооцолдон хэцүү байдалд орж байжээ. Эхлээд үсээ сүлжиж сураад дараа нь шүр, танаар чимэн нааж янз бүрийн үс залсалтыг гарган ирсэн гэдэг. Хамгийн анхны малгайг өөрийнхөө үсээр сүлжин хийсэн гэдэг. Одоо ч тийм малгайгаар Өмнөд Суданы ланг, нуэр омгийнхон гоёдог. Үсээ сүлжин овоолж хагас метрийн өндөртэй, хэдэн кг-ын жинтэй болгож байжээ. Даавуу гарч ирснээс хойш үсээ боох ба алчуураар зангидах болжээ. Арабын нүүдэлчид тэр хоёр аргыг зэрэгцүүлэн хэрэглэж цөлийн нөхцөлд таарсан хамгийн тохиромжтой куфи гэдгийг бүтээсэн аж.


1.    Германы тосгонуудад уламжлалын дагуу эмэгтэйчүүд нь хуримаараа цэцгээр малгай сүлжин гоёдог. Гэрэл зургийг ALAMY/PHOTAS
2.    Хятадын мяо омгийнхон хиймэл үсний тусламжтайгаар маш хачин сонирхолтой үсээ янзалдаг уламжлалтай. Гэрэл зургийг EYEDEA/EAST NEWS


Эртний Египетэд малгайн хөгжил нь арай өөр замыг туулсан юм. Тэнд малгайг өмнөхийн адил үсээр хийдэг гэхдээ өөр хүнийхээр. Боолчуудаас бусад египетчүүд эр эмгүй бүгд л үсээ хусуулдаг байв. Хаягдлаар нь хиймэл үс хийгээд өмсөнө. Шөнө унтахдаа тайлаад тавина. Ариун цэвэрт ч хэрэгтэй таатай эд байжээ. Харин шашны тахилчид хиймэл үс өмсөхгүй. Хаан нь хиймэл үсний оронд засаглалын бэлгэдэл гэгдэх цагаан цэнхэр зураастай алчуур-клафт зүүнэ. Бас бүх титэмийн эхлэл болсон хулуугаар хийгдсэн титэмтэй байжээ.Бүхий л он цагийн турш титэм гэх “малгайг” үнэ цэнэтэй, жинтэйгээр хийж ирэв. Тийм хүнд малгайтай хаад ба хатан хаадын зарим нь даац хэтэрснээр ухаан алдан унаж байсан түүхтэй. Их Британийн хатан хаан Викторияд долоон кг-ын жинтэй тимэс зүүлгэх ёслол 1938 онд болоход эрхэм дээдэс ухаан алдан унасан гэдэг. Харин XV зууны Оросын Мономахын малгай нь 60 үнэт чулуу ба булгын арьсаар чимэглэгдсэн ч 698 граммын жинтэй гэнэ.
Египетчууд малгайны бас нэг үүргийг гаргаж иржээ. Ямар малгай өмссөнөөр нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхойлдог үүргийг тэд анхлан бий болгосон гэнэ. Фараоны ойрын хүрээнийхэн эзэлж буй зэрэг дэвээсээ хамааран малгайгаа хурц тод өд ба үнэт чулуугаар чимдэг байв. Хожим Хятадын эзэн хаан отго жинс гэгчийг гаргаж ирсэн гэдэг. Хувсьсгалын өмнөхөн манай ноёд отго жинсээрээ ялгагддаг байлаа. Жинсээ солиулах гэж яваад замдаа баларч байгаа нутгийн ноёныг бид “Зэрэг нэмэхийн өмнө” киноноос хардаг.
Хойд Америкийн индианчууд эзэлж буй тушаалаасаа биш хуулсан хуйхныхаа тоогоор үнэлэгддэг учраас дайсны хуйхийг хуулсныхаа тоогоор үсэндээ бүргэдийн өд хатгадаг байлаа. Харин удирдагч нар нь эр зориг үл хамааран өдөн титэм өмсөнө. Тэр нь нарыг бэлгэдэн дайсныхаа сумнаас хамгаалдаг учиртай байсан гэнэ. Гэвч цонхигор царайтнуудтай тулалдаж эхэлсний дараа тэр титэм сумнаас төдийлэн хамгаалж чаддаггүй нь мэдэгдсэн ажээ. Зарим индиан омгийнхан бүргэдийн өдний оронд зэрлэг үхрийн  эврээр гоёдог байв. Флоридагийн семинол омгийнхан матарын арьсан малгайтай байжээ.
Африкийн омгийн удирдагч нар барсын арьсаар, Хавайд улаан кардинал шувууны өд, Гвинейд диваажингийн шувууны өд сөдөөр толгойгоо гоёдог байжээ. Үүнээс тийм ч ганган биш маогайнууд байв. Олон ард үндэстний дайчид өөрийн омгийн үүссэн гэх ан  амьтадынхаа толгойн арьс эсвэл ясаар нь малгай хийдэг байжээ. Дараа нь тэдгээр амьтдынхаа дүрийг  металлаар хийдэг болов. Тэгж л дуулга малгай үүссэн гэдэг.

1.    Буйвол үхрийн эвэртэй зулус омгийнханы малгай. Гэрэл зургийг: Alamy-Photas
2.    Майя омгийн соёл иргэншилд хамаарах эмэгтэйчүүдийн хувцасны нэг хэсэг нь ноосон туузаар даврарлагдан ороогдсон малгай юм. Түүнийг Такояль гэж нэрлэдэг,  Гветемала.  Гэрэл зургийг Vu/Fotolink


Бухын эвэртэй толгойн яс өмсөөд байлдаж явах амаргүй л дээ. Янз бүрийн шашныханд малгай нь бас ч тийм хөнгөн биш. Түвд лам нарын нэг метрийн өндөртэй малгай бас ч яггүй эд. Малгайн өнгөөр тэдний урсгал ялгагдана. Тухайлбал, шар малгайтнуудын төлөөлөл нь Далай лам. Исламын шашинд Меккад мөргөл үйлдсэн даяанчид ногоон өнгийн чалматай, сикхүүдэд цэнхэр өнгийн тюрбан малгайгаар гоёно. Тэр нь эр хүний эрэлхэг зоригийн бэлгэдэл ажээ. Дундад Азид тооцог малгайных нь угалз ба өнгөөр тэр хүн ямар үндэстэн хаанаас ирснийг тодорхойлж болдог. Олон ард түмэнийг өмсөж буй малгайгаар нь төсөөлөх нь хүмүүсийн санаа сэтгэлд тогтжээ. Вьетнамчуудыг конус хэлбэрийн сүрэл малгайгүйгээр төсөөлөхөд бэрх. Арабуудыг куцигаар нь туркуудын хувин хэлбэрийн феска малгайгаар нь таньдаг. Феска үнэн хэрэгтээ Мароккод төрсөн ба Ататюркийн үеэс туркуудад тийм малгай өмсөхийг хориглосон байна. Хэрэв киргизүүдийн эсвэл гүржүүдийн малгай нь өмсөхөд хөнгөн бол Энэтхэгийн нага омгийнхоны өмсөг малгай нь нь эвэр өдтэйгээ нийлээд найман  кг орчим .
Гэхдээ л энд эмэгтэйчүүдийн малгай илүү жин татна. Намибийн гереро омгийн эмэгтэйчүүд хурминдаа арьсан малгай өмсөх ба тэр нь хөлубг ул хүрсэн танан шүр ба зааны ясаар чимэглэгдсэн байдаг нь бараг 10 кг орчим хүнд гэнэ. Монголын сүйт бүсгүйчүүдийн хоёр чихтэй эсгий малгай ч мөнгө, шүр, сувдаар хангалттай чимэг татдаг. Хасаг эмэгтэйчүүдийн малгай ч бас л жинтэй. Амьдралдаа ганцхан удаа өмсөх тэр малгайн өндөр нь нэг метр  хүрэх ба аз жаргалаа бусдад алдахгүйн тулд малгайгаа дамжуулдаггүй номтой. Хятад эмэгтэйчүүд малгайгаар бараг гоёдоггүй ч хурминдаа фэнгунь гэх алдан ширмэлтэй малгай өмсөнө. Хятадын өмнөд нутгийн яс үндэстнүүдийн хуримын малгай нь цаасан цэцэг, зоос, жижиг хонх зүүсэн байх ба тэд хуримынхаа дараа ч тэр малгайгаа хэрэглэдэг. Учир нь нөхөр нь хонхны дуугаар эхнэрээ хаана явааг мэдэх ёстой гэнэ.

1.    Кашмирын явган цэргийнхний хар тюрман малгай нь дэвүүр хэлбэрийн нугалаан чимэгтэй. Гэрэл зургийг Rex/Russian Look
2.    Ердийн сүрлэн малгай Азид их тархсан. Ийм малгайг япон тариачид ч дэгжин хотын бүсгүйчүүд ч өмсөнө. Гэрэл зургийг Alamy/Pototas


Эртний Орост сүйт бүсгүйчүүдийн толгойн өмсгөл нь хөнгөн харин нөхөрт гарсны дараа үс гэзгээ сэгсгэр харагдуулахгүй гэж тогтмол өмсөг байсан малгайнууд нь нэлээд жинтэй. Өндөр кокошгтк, нурц оройтой шикаки, чихэвчтэй кики, сороки гэх олон төрлийн малгайгаа тэд сувд, өнгөт шил, бисер ба үнэт чулаагаар чимэглэдэг байжээ. Одоо бол тийм малгайг уран сайхны үзлэгээс харж болно. Эмэгтэй хүн хэдий чинээ баян байна төдий чинээ малгай нь хүндэрдэг. Эрэгтэйчууд ч тохой хэрийн өндөр малгайгаар гоёно. Кавказын эрчүүд малгайн өндрөөрөө л бие биенээсээ дээгүүр харагдахыг эрхэмлэдэг уламжлхлтай. Дундад зууны Францад эмэгтэйчүүдийн малгайн шовх үзүүрийн өндөр нь тэдний гарал үүслийн илэрхийлэл болдог байжээ. Тэр үеийн европ эрчүүд хилэнгээр хийсэн асар том хэмжээний берет малгай өмсдөг байлаа. Түүнийгээ сувд ба хяруул шувууны өдөөр гоёно.
Дараа нь тэднийг гурвалжин малгайгаар сольсон ба эмэгтэйчүүдийн тэр шовх үзүүртэй энненийг бүрх малгай залгамжлан авлаа. XVIII зууны Парисийн дэгжин эмэгтэйчүүдийн бүрх малгай шиг том хэлбэртэй малгай үгүй байв. Тэдний зарим нь толгой дээрээ шилтгээн, хөлөг онгоц “тээж” явна. Түүнээс үүдэн байрны орох хаалгыг өндөр, өргөн болгож байсан гэнэ. Дараагийн 100 жилд ёс заншил даруухан болсон ч язгууртаны цугларалт малгайн тэмуээн л байлаа. Тэдний тоо тоолшгүй их харин эрчүүдийнх нь цилиндэр бүрх малгай гээд л төгсч байв. Бисерээр шаглагдан оёдогсон цилиндрээр африкийн омгийн тэргүүнүүд, Боливийн индианчуудын аймар омгийн эмэгтэйчүүд тэр үеийн Лондоны клеркүүдийн бөмбөгөр бүрхээр өнөөг хүртэл гангалсаар..
Европ тийм бүрх малгай нь эмэгтэйчүүдийнхтэйгээ хамт моодноос хасагдсан ба одоо малгайг зөвхөн салхи, нар, хүйтнээс хамгаалах зорилгоор л өмсөх болсон байна. Халааслаад явж болох нэхмэл малгай л тийм үүргийг гүйцэтгэнэ. Жинтэй, хэмжээтэй, элдэв хэлбэрийн малгай одоо музейн танхим  урлагийн тайзны үзүүлбэр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 6-р хуудас Нийт хуудасны тоо: 22 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог


Холбоосууд


Ангилалууд

Music-монгол
Music-гадаад
Ангийнхан
Chat-Чаат
News/мэдээлэл/
Хичээлүүд
Video
Өгүүллэг
Funny
Зураг
Найзууд
cs

Сүүлийн бичлэгүүд

Mongolian cs servers IP
Akon - Oh Africa
K'NAAN - Wavin' Flag ft. will.i.am, David Guetta
Shakira - Waka Waka (This Time for Africa) (The Official 2010 FIFA ...
Хятадад алмас барив

Найзууд

Chinchge

Chat


ShoutMix chat widget
View shoutbox



:-)
 
xaax